Дүрвэгч төгөлдөр хуурч тоглолтоо хийлээ
Болд-Эрдэнэ Тэргэл
2016-03-13 15:00:00

Хятадад тэрс үзэлтэн гэгддэг Ай Вейвей Сирийн дүрвэгсдийн амьдралаар баримтат бүтээл туурвих гэж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Македон болон Грекийн хилийн дагуу амьдарч байгаа цагаач иргэдтэй уулзаж, аж байдалтай нь танилцсан юм. Македон улс руу нэвтэрч чадалгүй хилийн наана үлдсэн Сирийн цагаач, дүрвэгсдийн хуаранд тоглолт зохион байгуулсан байна. Төгөлдөр хуурч мэргэжилтэй бүсгүй өөртэйгөө ижил зовлон бэрхшээлийг даван туулж байгаа хүмүүст сэтгэлийн дэм өгөх зорилгоор энэхүү арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд Ай Вейвей түүний тоглолтыг сурвалжилжээ.

Төгөлдөр хуурч Ноур Алхзам бусад дүрвэгсдийн адил Грекээр дамжин Македон улс руу нэвтэрч, цааш Европын холбоог зорьж явсан байна.Ай Вейвей "Энд төгөлдөр хуур тоглож байгаа эмэгтэй мэргэжлийн уран бүтээлч ч гэлээ иргэний дайны улмаас сүүлийн 3 жилийн турш нэг ч удаа төгөлдөр хуур тоглоогүй байна. Германыг зорьж яваа энэ бүсгүй нутгаасаа гараад жил хагасын нүүрийг үзэж байгаа гэсэн. Урлаг гэдэг агуу учраас бидэнд маш их ухаарал өгч байна. Урлагийн хүч чадал хэмжээлшгүй учраас ямар ч дайн зовлонг даван туулах хүчийг өгөх болно" гэжээ.

Таалах
Хайрлах
Инээх
Бахархах
Уйтгарлах
Уурлах
Хариу бичих
Хариулт
Fanny
2016-04-22 11:51:44
Pin my tail and call me a doenky, that really helped. http://ioguilkqstk.com [url=http://mgiysimtob.com]mgiysimtob[/url] [link=http://qqvzxsjkzy.com]qqvzxsjkzy[/link]
Gytha
2016-04-21 20:11:55
Gosh, I wish I would have had that <a href="http://vjvqcprors.com">inoafmotirn</a> earlier!
Leatrice
2016-04-21 12:02:09
This arictle keeps it real, no doubt.