Танилцуулга

Бидний эрхэм зорилго:

            “Бид мэргэжлийн ур чадвар, ёс зүй, амьд харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэн шинэлэг хөтөлбөр, чанартай хөгжмийг технологийн дэвшилтэд шийдлээр орон зай үл хамааран сонсогч танд хүргэнэ.”

            Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос богино долгионы радио эзэмших тендер зарласны дагуу UBS телевиз сонгон шалгаруулалтанд оролцож 2015 оны 4 дүгээр сарын 20-ны 07/558 тоот тогтоолоор 90.5 МГ.ц-ийг эзэмших болсон.

Ulaanbaatar Broadcasting System нь UBS, UBS Global, UBS Music гэсэн телевизийн гурван суваг, TV ZONE сэтгүүл,  www.ubs.mn сайтын араас  агаарын цэнхэр долгионы 90.5МГ.ц-ээр сонсогчдод мэдээ мэдээлэл, дуу хөгжмийг хүргэж эхэлснээр хэвлэл мэдээллийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулах болсон.

            V.I.P радио 90.5 нь 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр туршилтын эфирийг анхлан цацаж Улаанбаатар хотын сонсогчдод хүрч эхэлсэн юм. Манай радиогоор АНУ-ын жааз дуучин Стэси Кэнтийн So nice хэмээх уран бүтээл анхлан дуугарснаар бидний үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

            V.I.P нэрийн утга учир: V.I.P гэх нэршил нь дэлхийн олон оронд Very Important Person буюу Хамгийн чухал хүн гэсэн тодотголоор орчуулагддаг. Хүн бүрт хамгийн чухал хэн нэг хүн байдаг. Тэр хүн нь хэн ч байж болох ч үнэндээ хүнд өөрөөс нь илүү чухал зүйл гэж байдаггүй. Тиймээс бид сонсогч нэг бүрээ өөрөө өөрийгөө хамгийн чухал хүн гэдгээ мэдэрч сэтгэлзүйн амар амгалан төлвөөр амжилтад тэмүүлэх алхам бүрт нь чиг болж өгөхийг зорин ажиллаж байна.

            Эфир өглөө 06.50 минутаас шөнийн 01.00 цаг хүртэл Монголын болоод дэлхий дахины бүхий л урсгал чиглэлийн дуу хөгжмүүдийг хүргэж байна. Дуу хөгжмөөс гадна амжилт, сэтгэлзүй, танин мэдэхүйн төрлөөр хоорондоо харилцан адилгүй онцлог бүхий нэвтрүүлгүүдийг сонсогчиддоо хүргэдэг. Манай радио өглөөнөөс үдшийн 18.00 цаг хүртэл мэдээ мэдээлэл, амжилт, сэтгэл зүйн чиглэлүүдээр нэвтрүүлгүүдээ бэлтгэн хүргэдэг нь нийт эфирийн цагийн 55 хувь нь өөрсдийн бүтээж байгаа дотоодын агуулга эзэлж байгааг илтгэнэ. Харин 19.00 цагаас хойш орчин үеийн дуу хөгжим сонирхдог залууст зориулсан дуу хөгжим, чөлөөт хөтөлбөрүүдийг хүргэдэг.

Байршил: БГД, UBS телевизийн 2 давхарт V.I.P радио 90.5

Утас: 7010-3939, 9905-9638, 9910-3710

И-мэйл: radio@ubs.mn,

Фэйсбүүк: https://www.facebook.com/ubsvipofficial

Твиттер: VIP81671693

Cайт болон онлайн сонсох: www.ubs.mn